Giz/Spaces Radio Drama

Манай байгууллага GIZ/SPACES төсөл болон СОНОС студитэй хамтран цуврал радио драма бүтээлээ.

“Ямаатын хөндийн хайр ба шунал” зохиолд хайр сэтгэл, зөрчил тэмцэл, байгаль орчинд тулгараад буй асуудлуудыг хөндөж тавьсан.

Драм нь аав хүү хоёрын зөрчлөөр эхэлдэг. Мянгат малчин Ёндон өөрийн ганц хүү Ганаад мал ахуйгаа өвлүүлэн үлдээхийг хүсч хөдөө ирэхийг ятгах ба энэ нь ноолуур самнах үетэй давхцаж байгаагаар өрнөнө. Ганаа хөдөө гэртээ ирсэн даруйдаа туслах малчин Сувд хэмээх залуу бүсгүйд анхны харцаар дурлана. Харин Сувдаа Ганаагийн багийн найз, залуухан байгаль хамгаалагчид сэтгэлтэй.

Тус драмд хайр сэтгэл, хомхой шунал, зөрчлийг тод томруунаар харуулжээ. Ихэнх зөрчил нь байгалийн баялаг болоод мал ахуйгаас үүссэн дүрүүдийн хоорондын үзэл бодол, үйлдлийн зөрүүнээс үүднэ. Малын тоо хэт өсснөөс малчид тусгай хамгаалалттай газар нутгийн онгон бүсэд малаа бэлчээж асуудал тарина. Сумын засаг дарга Чанцал мэргэжилтнүүдийг нутагтаа урин малчдад байгаль орчинд ээлтэй МАА эрхлэх зөвлөгөө авна.

Драмыг бүрэн эхээр нь албан ёсны Фэйсбүүк хуудаснаас сонсох боломжтой.