ЭГЭЭББ судалгааны төсөл - Борнуур сумын тайлан \2017 оны 6-р сар\

L1hNxWDDUIRuvLE.jpgТанилцуулга – ЭГЭЭББ судалгааны төслийн арга зүй

Мокоро байгууллагын практик, үйл ажиллагаанд суурилсан урт хугацааны стратеги баримтлан гүйцэтгэж буй Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) судалгааны төсөл нь “Монгол болон Танзани улсад эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн аюулгүй байдалд учруулах аюулыг судлах” судалгааны арга зүйг туршиж байгаа юм. Монгол улс дахь Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ-тай хамтран уул уурхайн хөрөнгө оруулалтын нөлөөлөлд өртсөн бэлчээрийн газар нутаг дахь эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн баталгаат байдал ямар байгааг танадан судалж, эмэгтэйчүүдийн болон нийгмийн эмзэг бүлгийн газрын эрхэд учруулах гол аюулуудыг тогтоохын тулд хамтын оролцооны болон тоон судалгааны аргын аль альныг нь ашиглан судалгаа хийж байна. ЭГЭЭББ төслийн зорилго нь газар эдэлбэрийн засаглал дахь жендерийн эрх тэгш байдлыг сайжруулах, эмзэг бүлгийнхний газрын эрхийн баталгаат байдалд учирж буй нутгийн иргэдийн дотооддоо байгаа аюулаас хамгаалан дэмжих боломжийг судлах юм. Мөн нутгийн иргэдэд тэдний газар болон байгалийн нөөцөд учруулах гадны аюул заналаас сэргийлэхэд туслах зорилготой билээ. (ЭГЭЭББ төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаснаас үзээрэй: http://mokoro.co.uk/project/wolts)
Энэхүү сумын тайланд 2016 оны 4-р сараас 11-р сарын хооронд бидний хийсэн анхны танилцах аялал, суурь судалгаа болон хамтын оролцооны судалгааны үр дүнг харуулж байна. Бид 2016 оны 8-р сард суурь судалгаагаа Борнуур сумын бүх багын нийт өрхийн 10% -ыг хамруулан явуулсан. Нийт 142 өрх хамрагдсан бөгөөд 111 өрх нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон бөгөөд нэмж 31 өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй өрхийг зориудаар сонгосон. Өөрөөр хэлбэл судалгааны нийт түүврийн 78 % нь санамсаргүй түүврийн аргаар сонгосон (82 эрэгтэй болон 29 өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй өрхүүд), 22% нь зориудаар сонгосон өрх толгойлсон эмэгтэйчүүд байв. Ингэж өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй өрхүүдийг судалгаанд илүү олноор хамруулж эмзэг бүлгийн жендерийн асуудлуудыг олж тогтоох зорилготой байв. Өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй өрхөөс цуглуулсан нэмэлт 31 өрхийн мэдээллийг суурь судалгааны бүх ерөнхий дүн шинжилгээнд оруулалгүй харьцуулсан байдлаар дүн шинжилгээ хийв.
Бид 2016 оны 11-р сард хамтын оролцооны аргаар судалгаа хийж нийт 102 хүнийг хамруулсан 14 зорилтот бүлгийн уулзалт (ЗБУ), хүнтэй 11 хувь хүний ярилцлага (ХХЯ) хийсэн байна. Суурь судалгааны шинжилгээний үр дүнд үндэслэн цаашид нарийвчлан судлах шаардлагатай байсан нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллүүд болон хувь хүмүүстэй тусгайлсан уулзалт, ярилцлага хийхийг зорьсон (жишээ нь, бэлэвсэн хүмүүс, уурхайчид, гэрлэсэн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд гэх мэт). ЗБУ-ын бүтцийг оролцооны аргуудыг ашиглаж боловсруулсан (байгалийн нөөцийн зураглал, нүүдлийн зураглал, улирлын хөдөлмөрийн ачаалал, оролцогч талуудын зураглал, дүн шинжилгээ). ХХЯ – н бүтцийг урьдчилан боловсруулж ярилцлага хийж буй хувь хүний нөхцөл байдалд тохируулан тэдний амь амьдрал, амьжиргааны талаар, тэдний хүүхэд байхаас нь эхлээд янз бүрийн байгалийн нөөцийг олж хүртэх хэлбэр, жендерийн харилцааны талаар аль альных нь тухай мэдэж авах зорилготой асуултууд байв. Мөн бүх ЗБУ болон ХХЯ-д чөлөөт ярилцлагын цаг гаргаж байсан.
Мөн бид судалгааны хүрээнд орон нутгийн засаг захиргааны мэргэжилтнүүд, Борнуур суманд ажиллаж буй байгууллагууд, компаниудын төлөөллүүдтэй ярилцлага хийсэн.
Бидний судалгааны ажилд оролцож, элгэмсэг хандсан Борнуурын бүх ард иргэддээ талархаж байгаагаа нуух юун. Ялангуяа бидний ярилцлага, хэлэлцүүлэгт оролцож жендер, газар, бэлчээр, уул уурхайн асуудлуудыг танин мэдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст талархлаа илэрхийлье.

 

ТАТАЖ, УНШИХ