ЭГЭЭББ судалгааны төсөл, Монгол улс - Даланжаргалан сумын тайлан \2017 оны 7-р сар\

YnlWWHWqgoKvMRb.jpgТанилцуулга – ЭГЭЭББ судалгааны төслийн арга зүй

Мокоро байгууллагын практик, үйл ажиллагаанд суурилсан урт хугацааны стратегитайгаар гүйцэтгэж буй Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) судалгааны төсөл нь “Монгол болон Танзани улсад эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн аюулгүй байдалд учрах эрсдлийг судлах” судалгааны арга зүйг туршиж байгаа юм.
Монгол улс дахь Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ-тай хамтран уул уурхайн хөрөнгө оруулалтын нөлөөлөлд өртсөн бэлчээрийн газар нутаг дахь эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн баталгаат байдал ямар байгааг танадан судалж, эмэгтэйчүүдийн болон нийгмийн эмзэг бүлгийн газрын эрхэд учруулах гол аюулуудыг тогтоохын тулд хамтын оролцооны болон тоон судалгааны аргын аль альныг нь ашиглан судалгаа хийж байна. ЭГЭЭББ төслийн зорилго нь газар эдэлбэрийн засаглал дахь жендерийн эрх тэгш байдлыг сайжруулах, эмзэг бүлгийнхний газрын эрхийн баталгаат байдалд учирж буй нутгийн иргэдийн дотооддоо байгаа аюулаас хамгаалан дэмжих боломжийг судлах юм. Мөн нутгийн иргэдэд тэдний газар болон байгалийн нөөцөд учрах гадны аюул заналаас сэргийлэхэд туслах зорилготой билээ. (ЭГЭЭББ төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаснаас үзээрэй: http://mokoro.co.uk/wolts/).

Энэхүү сумын тайланд бидний 2016 оны 4-р сараас 11-р сарын хооронд хийсэн анхны танилцах аялал, суурь судалгаа болон хамтын оролцооны судалгааны үр дүнг харуулж байна.

 

ТАТАЖ, УНШИХ