Мокоро байгууллагын практик, үйл ажиллагаанд суурилсан урт хугацааны стратегитайгаар гүйцэтгэж буй Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) судалгааны төсөл нь “Монгол болон Танзани улсад эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн аюулгүй байдалд учрах эрсдлийг судлах” судалгааны арга зүйг туршиж байгаа юм. Монгол улс дахь Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ-тай хамтран уул уурхайн хөрөнгө оруулалтын нөлөөлөлд өртсөн бэлчээрийн газар нутаг дахь эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн баталгаат байдал ямар байгааг танадан судалж, эмэгтэйчүүдийн болон нийгмийн эмзэг бүлгийн газрын эрхэд учруулах гол аюулуудыг тогтоохын тулд хамтын оролцооны болон тоон судалгааны аргын аль альныг нь ашиглан судалгаа хийж байна. ЭГЭЭББ төслийн зорилго нь газар эдэлбэрийн засаглал дахь жендерийн эрх тэгш байдал, эмзэг бүлгийнхний газрын эрхийн баталгаат байдлыг сайжруулах, нутгийн иргэдийн газар, байгалийн нөөцөд учирж буй аюулаас хамгаалан, дэмжих боломжийг судлах юм.