Бэлчээрийн засаглалыг сайжруулах

Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд газар, загас, ойн хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх сайн дурын зөвлөмжийг (цаашид Зөвлөмж гэх) Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хороо 2012 оны 5-р сарын 11-ний өдөр соёрхон баталсан билээ. Уг зөвлөмжийн гол зорилго нь газар эзэмших эрхийг баталгаажуулах, газар, загас, ой зэрэг байгалийн нөөц баялагийн эрх тэгш ашиглалтыг хангах замаар ядуурлыг бууруулах, өлсгөлөнг арилгах, даян дэлхийн болон улс гүрнүүдийн хүчин чармайлтыг дэмжихэд оршино. “Бэлчээрийн засаглалыг сайжруулах” энэхүү аргачлал нь бэлчээр эдэлбэрлэх харилцааны цогц асуудлууд болон дэлхийн бэлчээрийн мал ахуйн олон талт хэлбэрүүдийг бүрэн судалсны үндсэн дээр боловсруулагдсан, бэлчээр эзэмшилт, ашиглалтыг удирдан зохицуулах буюу бэлчээрийн эдэлбэр газрын засаглалыг хэрхэн бэхжүүлэх тухай зөвлөлгөө, жишээ баримтуудыг өөртөө агуулсан бүтээл юм. Уг бүтээл нь нийтийн эзэмшлийн Байгалийн нөөц баялагийг эдэлбэрлэх эрх, , эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн газрын харилцааны засаглалыг хангах, ойн эдэлбэрийн засаглалыг сайжруулах, Эдэлбэр газрын хариуцлагатай засаглал ба хууль тогтоомж, чөлөөт, урьдчилсан мэдээллээр бүрэн хангагдсан нөхцөлд зөвшөөрөл олгох зарчмыг хүндэтгэх зэрэг цуврал аргачлалуудын нэг хэсэг болно.

Сүүлийн жилүүдэд, бэлчээрийн болон газар эдэлбэрлэх засаглалын талаар олон санал, саначлага, , судалгаа шинжилгээ хийгдсэн бөгөөд эдгээрийн үр дүнд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд тулгамдсан асуудал, угшмал бэрхшээлийг арилгах, бэлчээр эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах талаар засгийн газраас авч буй арга хэмжээний дутмагшил болон олон улсад амжилттай хэрэгжиж буй үйл ажиллагаа, дэвшлийн талаар баримт мэдээлэл олон байна.

Бэлчээрийн засаглалыг сайжруулах энэхүү аргачлал нь эдгээр бүх үр дүнгүүдийн тусгал нь болж чадсан. Эдгээр ажлуудыг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг нь Дэлхийн тогтвортой бэлчээрийн мал аж ахуйн санаачлага (IUCN) байгууллага бөгөөд, өөрийн өргөн хүрээний сүлжээг ашиглан төрөл бүрийн судалгааны ажлуудыг цуглуулах, нэгтгэн дүгнэх үйл ажиллагааг эрхэлдэг дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны байгууллага юм. Энэхүү бүтээлийг туурвихад тус байгууллагаас гаргасан хоёр тайлан дүгнэлт чухал нөлөө үзүүлсэн ба эдгээр нь Бидний бэлчээр1 болон Байгалийн бэлчээрийн засаглал2 – бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах хамтын үйл ажиллагаа сэдэвт бүтээлүүд байлаа. Түүнчлэн, бидний хамтран ажилласан, малчдын дуу хоолойг дэлхийн тавцанд төлөөлдөг Нүүдэлчин, уугуул иргэдийн дэлхийн нийгэмлэг нь (WAMIP) энэ төрлийн судалгааны бүтээлийг туурвихад нэн шаардлагатай зөвлөлгөө болон үнэн бодит мэдээллүүдийн үнэлж баршгүй ач холбогдолтой эх үүсвэр байлаа.

 

ТАТАЖ, УНШИХ